Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-19 09:41:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 6. Сугар гараг. Чөлөөт эх одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.

 

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Мод

 

Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, морь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд өнгө зүс сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ