Төв голомттой, халдварын эрсдэлтэй хороодыг тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-20 16:43:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. 


Ингэхдээ, гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ. Тус бүлгийн "COVID-19" халдварын тархалтын идэвхжлийн тооцоогоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд, 

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15
  • Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28
  • Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21
  • Баянгол дүүргийн 4, 5, 24, 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.
Холбоотой мэдээ