25 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-22 11:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа COVID-19” халдварын хамгийн олон тохиолдол буюу 210 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 25 хүний халдварын эх үүсвэрийг нь тогтоохоор ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.


Эдгээр хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо

СБД-ийн 7 дугаар хороо

БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо

ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо

ЧД-ийн 5, 17 дугаар хороо

СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.


Халдварын тохиолдлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэд хамгийн энгийн, үр дүнтэй арга болох гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тэрбээр сануулав.

Холбоотой мэдээ