Цар тахлын үед хэрэглэх хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-22 21:09:09

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг цар тахлаас урьдчилан сэргийлэх оношлуур, хамгаалах хувцас, эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Завхан аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түргэвчилсэн оношлуур, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүллээ. Тухайлбал “Баяндүүрэн хангамж” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу техникийн тодорхойлолт болон аймгийн Эрүүл мэндийн газраас тавьсан шаардлагад нийцсэн 13 нэр төрөл бүхий нийт 48 сая 650 мянган төгрөгийн үнэтэй нэг удаагийн хамгаалах хэрэгсэл.  “Завхан эм хангамж” ХХК-тай 23 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн нэг удаагийн түргэвчилсэн оношлуурыг тус тус худалдан авч, шаардлагатай нөөцийг бүрдүүлээд байна.

Мөн “Ай мед текноложис” ХХК-тай гэрээ байгуулснаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 26 сая 948 мянган төгрөгийн үнэ бүхий унтуулгын аппараттай болохоор төлөвлөөд байна. Aeon7200a загварын унтуулгын аппаратыг гэрээний дагуу 2021 оны тавдугаар сарын гуравны өдөр хүлээн авна” гэв.

 

Холбоотой мэдээ