Хаягдал зай хураагуур цуглуулах аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-23 16:40:59

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр цогцолбор сургуулийн хамт олон хаягдал зай хураагуур цуглуулах аянд нэгдээд байна.

Аймгийн БОАЖГ-аас зохион байгуулж буй хаягдал зай хураагуурыг энгийн хог хаягдлаас тусад нь ангилж, зориулалтын аргаар устгах зорилгоор санаачилж буй энэхүү аянд тус сургууль нэгдэж, хичээлийн 1, 2-р байрандаа хаягдал зай хураагуур цуглуулах сав байршуулжээ.

Тус сургуулийн зүгээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү аянд нэгдэж, эх дэлхий, байгаль орчиндоо өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Холбоотой мэдээ