Баруун-Урт голыг цэвэрлэж, хашаа хайсыг цэгцлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-24 21:11:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт голын ундаргыг нэмэгдүүлж, усны урсцыг сайжруулах зорилгоор хогийг цэвэрлэж, хашаа хайсыг нөхөн сэргээх ажлыг аймгийн БОАЖГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-тай хамтран хийлээ. 

Голын эхэнд нутаглах, малчид хашааг эвдэж сүйтгэн малаа голд оруулах зөрчлүүд гарсаар байна. Мөн голын хогийг цэвэрлэх ажил тогтмол хийдэг ч тэр болгонд асар их хог хаягдал гардаг. Энэ бол ердөө л малчид, ард иргэдийн байгаль дэлхийгээ хайрладаггүй, хогоо ил задгай хаяад явдагтай холбоотой гэдгийг Баруун-Урт сумын Байгаль орчны байцаагч Х.Гантөмөр ярилаа. 

Баруун-Урт голыг хоёр жилийн өмнө 40 орчим сая төгрөгөөр хашиж, хамгаалж байсан юм. 

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Баруун-Уртын соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнг энэхүү голын дэргэд барихаар төлөвлөж, зураг төсвийг хийжээ. Тиймээс цаашид холбогдох ажлуудыг үе шаттай хийх аж. 



Холбоотой мэдээ