"Файзер" вакцин хүйтэн хэлхээний горим алдагдаагүйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-25 13:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 25 740 хүн тун АНУ-ын "Файзер" вакциныг өчигдөр хүлээн авсан. Энэ хүрээнд МХЕГ,  Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийг шалган, халдваргүйтгэж хилээс чөлөөлж, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ.


Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд уг вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна.


Монгол Улсад одоогоор таван улсаас импортолсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн  нэрийн, нийт 510.1 мянган хүн тун вакцинд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлээд байна.

Холбоотой мэдээ