Аймгийн Архив шалгалтад 92.8 хувийн үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-15 00:34:21

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны баталсан хуваарийн дагуу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын архивт Архивын Ерөнхий газраас үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар тус аймгийн Архив 92.8 хувьтай үнэлэгдсэн байна.

Архивын Ерөнхий газраас “Архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үзлэг, шалгалт”-ыг төрийн архивт дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалт нь архивын удирдлага, зохион байгуулалт, архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, архивын баримтын тоо бүртгэл, тооллого, хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ-мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэлт, цахим сан, архивын баримтын ашиглалт зэрэг чиглэлүүдээр хийгджээ.

Шалгалт хийсэн ажлын хэсэг:-“Тус аймгийн удирдлагууд цаашид Архивынхаа ажлыг байнга дэмжиж хөрөнгө санхүүгээр хангаж ажилтны тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй” гэж үзжээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн 36 архив үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр архивуудад “Архивын тухай хууль”, түүнд холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явц байдлыг шалгаж илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулж мэргэжлийн зөвлөгөө өгч цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор хяналт шалгалтыг явуулдаг байна.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ