Чехийн тэрбумтан нисдэг тэрэгний ослоор амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПРАГА. /TASS/. Олон улсын
санхүү, хөрөнгө оруулалтын “PPF” группыг эзэмшигч, Чехийн тэрбумтан Петр
Келлнер нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ.
“Eurocopter AS50” нисдэг тэрэг бямба гарагт Аляск
муж улсын Бьютт хотоос холгүй осолджээ. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд
Чехийн хамгийн баян иргэн Петр Келлнер байсан тухай “PPF” группын хэвлэлийн
нарийн бичгийн дарга Йитка Ткадлецова мэдэгдсэн байна.
Петр Келлнер “PPF”
компанийн 98.93 хувийг 2019 оноос хойш эзэмшиж байсан аж. “Forbes” сэтгүүлийн
мэдээлснээр, түүний хөрөнгө 15.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд Петр Келлнер сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн
жагсаалтад багтаж байжээ.
“Associated
Press” агентлагийн мэдээлснээр, “Eurocopter AS50” нисдэг тэрэг осолдсоны
улмаас нийт таван хүн нас баржээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Петр Келлнерээс гадна
Чехийн өөр нэгэн иргэн байсан аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Үндэсний
тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна.