ОХУ-ын иргэн Михаил Лифшицийг "Алтан гадас" одонгоор шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-03-31 11:14:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын "Уральский турбинный завод" үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Михаил Валерьевич Лифшицийг "Алтан гадас" одонгоор шагнав. Одонг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 3 дугаар сарын 30-нд Москва хотноо Монгол Улсын ЭСЯ-нд гардуулжээ.


"COVID-19" цар тахлын хүнд нөхцөлд "Уральский турбинный завод" болон РОТЕК ХК-ийн хамт олон Михаил Валерьевич Лифшицийн удирдлага дор сүүлийн 30 жилд Монгол Улсын эрчим хүчний системийн хамгийн том шинэчлэлтийг хийж, гол цахилгаан станц "ДЦС-4"-д  эрчим хүчний дөрвөн блокийг ашиглалтад өгсөн юм. 


40 жилийн хугацаанд Монгол Улсын 120 мянга гаруй өрх, байгууллага, ААН-ийг дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах болсон юм. Шинэ блок нь байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй бөгөөд агаар мандалд ялгарах хорт хий 10 хувиар бууруулж, жилд 200 гаруй мянган тонн нүүрсийг хэмнэх юм. 

"Уральский турбинный завод" ХК нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг ОХУ-д тэргүүлэгч компанийн нэг юм. Энэ үйлдвэр нь 1938 онд байгуулагдсан бөгөөд уурын турбин үйлдвэрлэх, уурын болон хийн турбиныг шинэчлэх чиглэлээр мэргэшсэн байна. Олон улсын зах зээлд эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байсан туршлагатай үйлдвэр юм. Михаил Валерьевич Лифшиц нь "Уральский турбинный завод" болон "РОТЭК" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм. 


Холбоотой мэдээ