БНХАУ ажиглалтын шинэ хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-31 13:22:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ дэлхийг ажиглах шинэ хиймэл дагуулыг баруун хойд нутгийн Жючуань хот дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс өнөө өглөөний 6:45 цагт хөөргөжээ.


Long March-4C” зөөгч пуужингаар хөөргөсөн Gaofen-12 02” нэртэй хиймэл дагуул тойрог замд амжилттай орсон байна. Long March” цуврал пуужингуудын хувьд 364 дэх удаагаа хөөрч буй нь энэ юм. 


Энэхүү хиймэл дагуулыг эх газрын судалгаа, хотын төлөвлөлт, зам тээврийн сүлжээний загвар, ургацын тооцооллыг гаргахад ашиглахаас гадна байгалийн гамшгийн уршгийг арилгахад хувь нэмрээ оруулах ажээ.



Холбоотой мэдээ