Зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-01 10:19:47

Увс /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбараас Зүүнговь сумын зорилтот бүлгийн долоон өрхөд хүнсний бүтээгдэхүүний болон түлш, нүүрсний дэмжлэг үзүүлсэн байна

Монгол Улсад Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан тус салбараас ийнхүү батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэд, хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.

Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбар нь Увс аймгийн Зүүнговь суманд үйл ажиллагаа явуулдаг юм.

Холбоотой мэдээ