Орон нутгийн төсөвт улсаас 3 тэрбум төгрөгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-15 11:54:08

Тавдугаар сарын байдлаар Дундговь аймгийн орон нутгийн төсөвт нэг тэрбум 607  сая, улсын төсөвт 913.5 сая  төгрөг тус тус төвлөрсөн байна. Орлогын төлөвлөгөөний биелэлтээр авч үзвэл энэ нь  орон нутгийн орлогын хувьд 43, улсын төсвийнх 86.5 хувьтай болж байгааг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого 15 тэрбум 771 сая төгрөг болсон бөгөөд тусламжийн орлогын 3 тэрбум 167 сая төгрөг нь орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг болжээ.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Дэрэн, Дэлгэрхангай, Адаацаг, Өндөршил, Эрдэнэдалай сум давуулан биелүүлж, бусад сум тасалдуулсан байна. Төсвийн зарлагын хувьд эхний таван сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардал 13 тэрбум 895 сая төгрөг болж урьд оны энэ үеийнхээс 0.4 хувиар буурсан байна. Зардлын 53 хувийг эзэлж байгаа цалин хөлс, нэмэгдэл урамшуулалын зардал 7 тэрбум 420 сая төгрөг болж урьд оныхоос мөн 7.2 хувиар багасчээ. Мөн томилолт, урсгал засварын зардал, эд хогшил, хөрөнгө, бараа материалын зардал буурсан байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ