Цагааннуур боомтоор гуравдугаар сард 5,2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-01 14:40:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Цагааннуур боомтоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүн, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс малын тэжээл импортолж байгаа.

Өнгөрсөн гуравдугаар сард тус боомтоор 234 тээврийн хэрэгслээр 16 иргэн, аж ахуйн нэгж 3821 тонн дизель түлш, 871,3 тонн АИ-92, 511 тонн АИ-80 бензин, 16,7 тонн ахуйн газ, 500 тонн малын тэжээл тус тус татан авчээ.

Мэргэжлийн байгууллагууд Шадар сайдын баталсан “Хилийн боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам” болон аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан түр журмуудын хүрээнд хилээр орж ирсэн шатахууны буулгалт, малын тэжээлийг дотоодын тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачилт хийх үйл ажиллагаанд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулан ажилласан байна.  

Холбоотой мэдээ