Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэг сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-02 12:51:14

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэг сарын аяны нээлтийг өнөөдөр цахимаар хийж, "Эрсдэлээс урьдчилан сэргийлж-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлье" уриан дор энэ сарыг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэхүү сарын аяныг ХХҮГ, ЭМГ, МХГ, МҮЭХ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 

Төрийн аудитын газраас энэ онд ЕБС-дад гүйцэтгэлийн шалгалт хийж, зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Зөвлөмжид дурдсанаар, сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд эрсдэх орчин бүхий газрууд байж болзошгүй учраас анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Тиймээс ЕБС, цэцэрлэгүүдэд мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэж, зөвлөмж гарган урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн цар тахлын үед нийтийг хамруулахгүйгээр сарын аяны сургалтыг цахимаар явуулна гэлээ.

Холбоотой мэдээ