Ажил идэвхтэй хайгчдаас 80 гаруй нь ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-15 13:44:43

Оны эхний таван сарын байдлаар ажил идэвхитэй хайж 780 гаруй иргэн аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн байна. Тэднээс 88 иргэн ажлын байранд зуучлагджээ.

Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн оны энэ үеийнхээс 80 гаруйгаар, ажилд зуучлагдсан иргэдийн тоо 38- аар тус тус өссөн байна. Ажилд зуучлуулсан иргэдийн дийлэнх буюу 29 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбарт ажлын байртай болжээ.

Аймгийн дундажаар хөдөлмөрийн насны 10 мянган хүнд ногдох ажилгүйчүүд 263 байгаа бол Дэлгэрхангай, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан суманд хамгийн өндөр буюу 350- 570 байна.

Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 18 хувь нь дипломын болон бакалаврын дээд, мөн 18 хувь нь тусгай мэргэжлийн дунд болон техникийн, мэргэжилтэй, 35 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ