БНХАУ-д Улс тунхагласны баяраар 7 хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-09-29 22:31:23

 Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд  БНХАУ тунхагласны ойн баяраа тэмдэглэдэг.

 Энэ жилийн хувьд улс тунхагласны 66 жилийн ой тохиож буй бөгөөд 10 дугаар сарын 1 -7- ны өдөр албан ёсоор амарна хэмээн Төрийн зөвлөлийн ажлын албанаас мэдээлжээ. 10 дугаар сарын 8-ны хагас сайн өдрийг ажлын өдөр болгон шилжүүлжээ.

Улс тунхагласны баярыг тохиолдуулан 9 дүгээр сарын 30-нд Хятадын төр засгийн удирдах албан тушаалтнууд Үндэсний баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно. Мөн Бээжин хотын 11 цэцэрлэгт хүрээлэн үзэсгэлэн, үзвэр зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Амралтын өдрүүдэд Эрээн-Замын үүдийн автозамын боомт 10 дугаар сарын 1-3 ны өдөр хаах ба төмөр зам, агаарын боомтууд хэвийн ажиллах юм байна.

 Бээжин. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд