Сири ОХУ, БНХАУ, ДЭМБ-аас вакцин хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-05 17:12:22

ДАМАСК. /Prensa Latina/. COVID-19” цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулах вакцинуудыг ОХУ, БНХАУ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ ойрын өдрүүдэд хүлээн авна гэж Сирийн Ерөнхий сайд Хусейн Арноус ням гарагт мэдэгджээ.


COVID-19”-ийн вакцинуудыг тодорхой журам зохицуулалтын дагуу тарина гэдгийг Х.Арноус онцлон тэмдэглэв. Сирид халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан сургуулиудын сургалтыг өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатайгаар түр зогсоосон байна.


“Өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн Сирид энэ оны гуравдугаар сард хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн” гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Сирид 19 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 1313 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ