"Адуун чулуун", "Шивээ овоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-05 18:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 44 ХК-ийн 371,538,813.09 төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Адуун чулуун" (ADL+12.88%) болон "Шивээ овоо" ХК (SHV+9.82%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Дархан хүнс" (DHU-6.06%) болон "Бэрх Уул" ХК (BEU-5.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 115,831 нэгж эрхийг нийт 33,802,758 төгрөгөөр арилжсан байна. Багцын арилжаанд нийт 8,922,044 үнэт цаасыг 196,284,968 төгрөгөөр арилжжээ.

ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 34392.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,685,985,747,414.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ