Амьд вирус биш тул вакцин өвчин үүсгэхгүй

Монголын мэдээ | Тодруулга
bolor@montsame.mn
2021-04-06 10:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины талаарх иргэдийн нийтлэг асуултад УОК болон албаны хүмүүс хариулт өгөв.

 

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.


-Хөхүүл ээж хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?

- Хөхүүл ээж хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.


-Өмнө нь Ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа вакцин хийлгэх вэ?

- Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.


-Вакцин өвчин үүсгэх үү?

-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.


-Хавдартай хүн хийлгэж болох уу?

- Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.


-Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу?

- Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.


-Хоёр дахь тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?

-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Хоёр тунгаа хийлгэж дуусаад 14 хоносны дараа дархлаа бүрэн тогтоно.


-Эхний тунгаа “Астразенека”-гийн вакцин хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?

-Анагаах ухааны үүднээс бүрэн боломжтой боловч, эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.


-Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?

- Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.


-Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтсоныг хэрхэн нотлох вэ?

- Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.



Холбоотой мэдээ