Булган аймагт 22 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-07 19:30:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуухай штабын ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний нэг тохиолдол батлагдаж, нийт 65 хүн халдвар аваад байна.

Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөр суманд 16, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаан халдварын тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ сумын 22 иргэн эмчлүүлж, гэрийн хяналтад шилжсэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 40 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол батлагдсанаас хойш 1188 иргэнд тандалт судалгаа хийжээ. Түүнээс ойрын харьцагч 429, дам харьцагч 751 хүнийг илрүүлэн ажиглаж байна. Халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын харьцагч хүмүүс Орхон суманд 115, Булган суманд 16, Рашаант суманд 4, Хутаг-Өндөр суманд 112, Тэшиг суманд 65, Сэлэнгэ суманд 112, Бүрэгхангай суманд тав байгааг эрүүл мэндийн байгууллага хяналтад аваад байна.

Холбоотой мэдээ