Сүүлийн 24 цагт 714 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-09 11:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  хийсэн шинжилгээгээр 714 хүнд халдвар илэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 630 нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн бүх хороодод,  84 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ.


Ингэснээр өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол  13 494 болжээ. Харин өчигдөр  382 хүн эмнэлгээс гарснаар нийт 8522 хүн эдгэрээд байна. 


Одоогоор  коронавируст халдвартай 2560 хүн эмчлүүлж байгаагаас  14 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  2017 нь хөнгөн,  435 нь хүндэвтэр,  94 хүний биеийн байдал хүнд оноштой байна. 


Түүнчлэн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 19 болж байна.


Холбоотой мэдээ