Эмийн сангийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-09 16:49:42
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд эмийн сангийн ажиллах цагийн хуваарийг 16:00 цаг хүртэл болгон тогтоосон. Үүнтэй холбогдуулан эмийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлийг зарим зөвшөөрөл бүхий эмийн сангуудад өгсөн юм.
Гэвч хүргэлтийн үйлчилгээ болон эмийн сангийн үйл ажиллагааны талаар ард иргэдээс гомдол, санал ирсээр байна. Тийм учраас өнөөдөр АОК-оос эмийн сангийн эрхлэгч нарт албан тоот хүргүүллээ. Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг баримталж, иргэдийн захиалгын дагуу эмийн хүргэлтээр үйлчлэх зохион байгуулалтын арга хэмжээг авахыг чиглэл болголоо.
Холбоотой мэдээ