Бүсийн оношилгооны төвийн шинэ барилгын санхүүжилт шийдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-16 10:15:34

Ховдчууд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинэ барилгын санхүүжилтыг  Засгийн газраас шийдэж, тус эмнэлгийн А, Б блок бүрэн цогцоороо баригдахаар боллоо. 

ЭМСЯ-ны Сайд С.Ламбаа Төрийн ордон барих Кувейтийн буцалтгүй тусламжийн 12,2 тэрбумаар Ховд дахь БОЭТ-ийг шинээр барихаар шийдвэрлэснийг хэвлэлүүдэд мэдээлжээ.

БОЭТ-ийн шинэ барилга баригдвал Ховд төдийгүй алслагдсан баруун бүсийн 350 гаруй мянган ард иргэдийн эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшилтэт өөрчлөлт гарах юм.

Тус аймаг дахь БОЭТ-ийг шинэ зургаан давхар барилгатай болгох Засгийн газрын шийдвэр гарч, 2015 онд шав тавьсанаас хойш бүтэн жил хүлээж байсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ