Зургаан адуугаа алдсан хохирогчийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-16 10:39:49

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа бөгөөд малчдын малдаа тавих хараа хяналт, хариулга маллагаа муутай байгаагаас бэлчээрээсээ алдах тохиолдол ихсэж байна гэж Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас мэдээллээ.

Хэнтий аймгийн иргэн Б нь энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 6 тооны адууг хулгайлан тууж яваад тус дүүргийн Цагдаагийн алба хаагчдад баригдаж саатуулагдаад байгаа аж. Харин одоогийн байдлаар уг адууны эзнийг тодруулахаар Хэнтий аймаг дах Цагдаагийн газар шуурхай баг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус иргэн нь өмнө нь 4 удаагийн малын хулгай хэргээр ял шийтгэгдэж байжээ.

Дээрх 6 тооны адууны талаарх мэдээллийг 98089101, 98089056 гэсэн дугаарт холбогдож лавлах шаардлагатай гэж хэлж байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 133111 тусгай дугаарыг байнга ажиллуулж байгааг аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ