Гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээллийг малчид гар утсаараа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-12 15:28:12

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сумын 7000 гаруй малчин цаг агаарын мэдээг гар утсандаа авч байна.

Малчид үүрэн телефоны жи-мобайл, скайтел, юнителийн сүлжээгээр дамжуулан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээллийг өдөр бүр хүлээн авч байгаа ажээ. 2017 онд 17 сумын малчид мэдээллийг авдаг байсан бол одоо 24 сумын малчид мэдээллийг өдөр бүр авдаг болжээ.
Мөн тухайн багийнхаа түвшинд 130105 тусгай дугаарт сум, багийнхаа зип кодыг мессежээр илгээснээр зургаа хүртэл хоногийн болон сумын бэлчээрийн ургацын мэдээллийг авдаг байна. Түүнчлэн ОБЕГ-аас нийтэд мэдээлэх аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг малчид хүлээн авдаг ажээ. Мессеж нь автомат системтэй бөгөөд ган, зудын аюулд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан гэхчлэн 17 аймгийн 209 сумын малчид энэ технологийг ашиглаж байгаа ажээ. Энэ нь “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд ашиглаж байгаа үр дүнтэй ажил юм.

Холбоотой мэдээ