Токиогоос 156 иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-13 10:16:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20.30  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.


Тус нислэгээр нийт 156 иргэн  эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин  зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 142 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.

Холбоотой мэдээ