Ренчинлхүмбэ суманд 37 хэм хүйтэрч, Манлай суманд 22,9 хэм дулаан байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-14 11:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй бага температур энэ оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд -37,1 хэм хүрч хүйтэрчээ.


Харин Өмнөговь аймгийн Манлай суманд +22,9 хэм дулаарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Түүнчлэн, Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж өнгөрсөн сард бүх станцад 0,019 мг/м3 – 0,141 мг/м3-д хүрэв.

Тодруулбал, 13-р хороолол, Нисэх, Баруун дөрвөн зам, Баянхошуу, 32-ын тойрог, 248-р цэцэрлэг, Хайлааст, Зурагт, 1-р хороолол орчимд агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0,004 мг/м3 – 0,091 мг/м3-ээр давжээ

Холбоотой мэдээ