Израил вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авч эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-14 15:26:04

ЙЕРУСАЛИМ. /ABC/. Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг ирэх тавдугаар сарын 23-наас хүлээн авч эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ.


"Манай улс жуулчдад хилээ хаагаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч буй энэ үед аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөөг боловсрууллаа" гэж Израилын Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


Израил эхний ээлжид бүлэг жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөж байна. Жуулчдын хувьд Израилд ирэхээсээ өмнө “PCR” шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд “Ben Gurion” олон улсын нисэх буудалд ирснийхээ дараа вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ нотлох ийлдэсийн шинжилгээ өгөх ажээ.


Мөн ийлдэсийн шинжилгээ авах шаардлагыг халахын тулд вакцинжуулалтын гэрчилгээний талаар олон оронтой хэлэлцээ хийж байгааг яамдын мэдэгдэлд тэмдэглэжээ.


Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилээ хаасан Израил “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 12 дугаар сараас эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус улсын 9.3 сая хүн амын 5 сая гаруй нь вакцины хоёр тунг хоёуланг нь тариулжээ. 

Холбоотой мэдээ