Коронавируст халдварын улмаас дахин хоёр хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-15 11:29:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвартай 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй өчигдөр нас баржээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, гадаадаас 3 дугаар сарын 18-нд ирсэн, 69 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад  “COVID-19” халдварын хүнд хэлбэрийн оноштой нас баржээ. Харин 72 настай эрэгтэйн хувьд, 3 дугаар сарын 18-нд онош батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж байжээ.

 

Түүнчлэн өнгөрсөн хоногт бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгджээ. “COVID-19” халдвартай нэг хүн СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад бөөрний архаг дутагдлын улмаас нас баржээ.

 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 31 болж байна.

 

 

Холбоотой мэдээ