Баяннуур суманд оёдлын цех үйл ажиллагаагаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-15 16:16:24

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Баяннуур суманд өнгөрсөн сараас эхлэн "Мөнх-Цагаан" оёдлын цех үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

"Ковид-19" цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын үр ашиг буурч байгаа үед орон нутагт шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаад сумын Засаг дарга талархаж, цаашид зээл, төсөл хөтөлбөрт хамруулан дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Уг оёдлын цех нь гэрийн цагаан бүрээс, брезент үйлдвэрлэж байгаа бөгөөд өдөрт гэрийн бүрээс 30, брезентэн бүрээс таван ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Одоогоор материалын нөөц хангалттай, 6 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Дөрвөн ханатай гэрийн бүрээс 55000, таван ханатай 65000, зургаан ханатай гэрийн бүрээс 85000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. 

Холбоотой мэдээ