Хүнд болон хүндэвтэр хүний тоо 28-30 дахин нэмэгдэж, хүний нөөц хомсдолд орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-16 11:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед “COVID-19” халдварын тохиолдлууд олширч буйтай холбоотой эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж байна. Хүнд болон хүндэвтэр хүний тоо өмнөх сарынхаас 28-30  дахин нэмэгдсэнийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэв.


Тэрбээр, “Энэ нь хүний нөөц болон эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувь нэмэгдүүлж байна. Ор дэлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа ч хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүсээд байна. Одоогоор Улаанбаатар хотод 18 эрүүл мэндийн байгууллагад 3068 ор дэлгээд байна. Эрүүл мэндийн ажилтнууд “COVID-19” халдвартай эмнэлэгт орж 14 хоног ажиллаад гарч тусгаарлагддаг. Мөн халдвар бүх нийтэд тарсан тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа хавьтал болж зайлшгүй тусгаарлагдах болж байгаа нь хомсдолыг үүсгэж байна" гэв.


ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран дайчилгаанд ажиллах ажилтнуудын судалгааг гаргаж байгаа бөгөөд одоогоор резидент эмч нарыг дайчилж байгаа ч хангалттай түвшинд хүрэхгүй байгаа аж.

Холбоотой мэдээ