Ханх суманд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 13:04:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 39 километрийн зайд өнөөдөр Улаанбаатарын 00.42 цагт 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Байгалийн энэ үзэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа юм.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ