Бизнестэй танилцуулах сургалтын багш нарыг бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт энэ сарын тавнаас хойш аймгийн Боловсролын байгууллагуудын дунд “KAB” буюу "Know About Business"/ “Бизнестэй танилц”/ хэмээх нэршил танил болж эхэлснээр одоогийн байдлаар зургаан сургууль, дөрвөн байгууллагын нийт 16 багш уг хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдэж төгслөө.
Тэд ирэх хичээлийн жилээс сургуулийн сурагчдыг бизнестэй танилцуулах гүүр болж сургалт явуулах юм. Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал:-“Өнгөрсөн 10 хоногийн турш багш нараа дэмжиж сургалтад оролцуулсан тухайн сургуулийн удирдлагууд болон багш нартай хамтарч ажилласан “Кама сервис” Олон улсын байгууллагын хамт олон, ажил алба, ахуй амьдралаа зохицуулж оролцсон бүх суралцагч багш нартаа талархал илэрхийлье. Дархан хотоос маань амжилттай ажиллах бизнесийн эзэд, мөн тэднийг бэлтгэн гаргасан сурагчдын анхдагчид нь эдгээр хүмүүс болж байна” гэв.
Б.Норовсамбуу