Сүрьеэгийн эмнэлгийг тусгаарлан эмчлэх тасаг болгон бэлтгэнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-19 00:42:43
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штабын өнөөдрийн хурлаар Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд гурван шинэ тохиолдол нэмж батлагдсанаар халдвар авсан хүн нийт 46 болсныг мэдээллээ.
Өчигдөр нийт 102 /үүнээс Сүхбаатар аймгийн 8/ сорьц авч аймгийн нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR шинжилгээ хийхэд Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлаас 3 шинжилгээний хариу эерэг гарсан аж.
Шуурхай штабын тандалтын багаас өчигдөр Эрүүл мэндийн газарт 124 нэрс хүргүүлсэн бол өнөөдөр өглөө 61, Хэрлэн сумын тандалтын багаас батлагдсан тохиолдлуудын ойрын 38, дам хавьтал 27, нийт 127 хүнээс асуумж судалгаа авсны үндсэн дээр хүргэв. Тэгэхээр өнөөдөр Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн бүлэг нийтдээ 200 гаруй хүнээс сорьц авч, PCR шинжилгээнд оруулжээ.
Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл Халдвартын тасагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр 4 хүн эмнэлгээс гарсан. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгааг мэдээлж, сүрьеэгийн эмнэлгийг тусгаарлан эмчлэх тасаг болгон бэлтгэж буйг хэллээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори руу өдөр бүр сорьц тээвэрлэж байна.
Холбоотой мэдээ