Монголын 2 боксчин хүрэл медалийн төлөө өнөө шөнө тулалдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-19 16:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Кельце хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр Монголын боксчдоос 2 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.


Монголын цагаар 24 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин Алтанбек Хулан, Казахстаны тамирчин T.Гулинартай "В" рингэнд тоглоно.


Харин Монголын цагаар 01.45 цагаас эрэгтэйчүүдийн 52 кг-д манай тамирчин Энхзоригтын Сүхбат, Испанийн тамирчин  Пантожа Морено Жуантай "В" рингэнд тулалдах юм байна.

Холбоотой мэдээ