Э.Сүхбат, А.Хулан нар хүрэл медалийн болзол хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-20 07:11:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Кельце хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдрийн тулаанд Монголын боксчдоос А.Хулан, Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангав.


Монголын залуучуудын шигшээ, “Ихэр бээлий” клубийн тамирчин Энхзоригтын Сүхбат 52 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Испанийн тамирчин  Пантожа Морено Жуантай тулалдаж 5:0-ээр яллаа.



Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбек Хулан, Казахстаны тамирчин T.Гулинартай "В" ринг дээр хүрэл медалийн төлөө тоглож 5:0-ээр хожлоо.

Холбоотой мэдээ