Ардчилсан намын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-17 11:27:43

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга  З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж сонгогч олонтой уулзлаа.

АН-ын дарга УИХ-д нэр дэвшиж байгаа Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Өмнөговь аймгийн уугуул Ц.Баярсайхан нарын зэрэг холбогдох намын нөхөдтэйгөө ирсэн юм. Уулзалтын үеэр намын мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд тус аймагт хийсэн ажлуудынхаа талаар танилцуулсан юм.

Энэхүү уулзалтын үеэр тус ажлын багт яваа мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж өөрийнхөө хийж байгаа бизнесийн талаар танилцуулсан нь говьчуудад их таалагдлаа. Тэрээр гүүний эхэсээр гоо сайхны бүтээгдэхүүн хийж байгаа бөгөөд нэгийг нь 30 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Уулзалт малаас гарах бүх түүхий эдийг ашиглаж болох тухай халуун яриагаар үргэжилжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ