Завханмандал суманд 14 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-21 13:02:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Завханмандал суманд 14 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Шувуун хар уул" компанийн 27 ажилтан, сумын нэгдүгээр хавьтлын 9 иргэний PCR шинжилгээг Ховд аймаг руу явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарч, тус компанийн 13 ажилтан, сумын нэг албан хаагч коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Сумын Онцгой комиссын зүгээс компанийн ажилчдыг эргүүлэн татах хүсэлтийг тус компанид уламжлаад байгаа. Одоогийн байдлаар сумын Эрүүл мэндийн төвийг Хүүхдийн цэцэрлэгийн байр луу нүүлгэн шилжүүлсэн” гэв. 

Холбоотой мэдээ