Шинжилгээ авах таван цэг ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод коронавируст халдварын шинжилгээ авах таван цэг ажиллаж байна.
Шинжилгээ авах цэгүүд:
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
Хан-Уул дүүрэг "Буянт-Ухаа" спортын ордон
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын "Номин" агуулахын гадна талбай
Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай
Шинжилгээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд урьдчилж цаг авахгүйгээр хамрагдана.
Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэхийг ОБЕГ-аас мэдээлэв.