Ойн хөнөөлт шавьж устгах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-17 12:04:04

Хөвсгөл аймагт  БОНХАЖЯ-ны сайд болон аймгийн Засаг дарга нарын хийсэн гэрээний дагуу шавьж устгалын ажил эхэллээ. Энэ жил Тариалан, Арбулаг, Галт, Цагаан-Уул, Эрдэнэбулган гэсэн 5 суманд ойн хөнөөлт шавьж устгана.

Шавьж устгалыг ойн судалгаа хөгжлийн төвөөр тогтоогдож шавьжны илэрц ихтэй сумдыг сонгон тендер зарлан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан  Тариалан, Галт суманд шавьж устгалын ажил эхлээд байна. Шавьж устгалын ажлыг ихэвчлэн Улаанбаатар хотын компаниуд гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс орон нутгийн компаниуд гүйцэтгэж байгаагаараа онцлог гэнэ. Шавьж устгалын ажлыг байгаль хамгаалах сангаас 145 сая төгрөгөөр санхүүжүүлж байна.

Устгалыг жил бүр хийхгүй  бол шавьжинд идэгдсэн мод дараа жил нь ургахгүй шарлаж ойд их сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ