Голомтот бүсээс ирсэн 152 иргэн гэрийн ажиглалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 11:17:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Сүхбаатар суманд халдвартай бүсээс ирсэн 152 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Эдгээр нь сүүлийн 10 хоногт ирсэн хүмүүс юм.

Энэхүү гэрийн ажиглалтад байгаа иргэдэд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш ажилчид, багийн Засаг дарга, цагдаа, ӨЭМТ болон ОБГ-ын алба хаагч зэрэг нийт 100 гаруй хүн өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна. Ажиглалтад байгаа иргэд дүрэм, журмаа сахин, хяналт шаардлагад хүндэтгэлтэй хандаж, ажиглалтын хоногоо дуусгах хүртлээ гэрийн ажиглалтын дэглэмээ чанд баримтална гэжээ. Ийнхүү иргэний үүргээ биелүүлж байгаа дээрх иргэдэд сумын Онцгой комиссын зүгээс талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ