456 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-23 11:27:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 456 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 197 боллоо. 

Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.

“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 75 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр иргэний биеийн байдал маш хүнд, хүнд хоёр, хүндэвтэр нэг, бусад нь хөнгөн оноштой байна. 

Коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 122 нь эдгэрч, гэртээ гарчээ.

Одоогоор тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 152, гэрийн тусгаарлалтад 591, гэрийн ажиглалтад 136 иргэн байна. 

Холбоотой мэдээ