Коронавирусний халдвар авсан 19 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний батлагдсан тохиолдол 194 боллоо. Харин 19
иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас
мэдээлэв.
-“Дөрөвдүгээр сарын 24-ний 13.00
цагийн байдлаар Улиастай суманд нэг, Тосонцэнгэл суманд 26, Их-Уул суманд зургаан
иргэн коронавирусний халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаад байна. Аймгийн хэмжээнд
өнөөдрийн байдлаар 2990 PCR шинжилгээ, 7367
түргэвчилсэн шинжилгээг хийгээд байна. Мөн нийтийн эзэмшлийн болон, 15 объектод
1554 мкв талбайд ариутгал халдваргүйжилтийг хийгээд байна” гэв
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
24 цаг
Улаанбаатар