Хүчилтөрөгчийн үйлдвэрийн туршилтыг энэ долоо хоногт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-27 08:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн дэргэд байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд энэ долоо хоногт туршилт хийж эхэлнэ.


ХӨСҮТ-ийн “Хүчилтөрөгч дамжуулах төв” нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 метр куб хүчилтөрөгч нийлүүлдэг ч хүрэлцдэггүй байна. Коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ үед хүчилтөрөгчийн хэрэгцээ 4-5 дахин нэмэгдэж байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэр барихаар болсон юм.


Тус үйлдвэр нь  Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40 метр куб үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа)  баллоныг нэг цагт 3-4  ширхгийг цэнэглэх өндөр хүчин чадалтай аж.

Холбоотой мэдээ