Хяналтын цэгүүдэд 250 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-04-27 09:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний алба хаагчид цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж байна.


Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Зэвсэгт хүчний 123, 167, 256, 330, 325, 327, 338, 339 болон 065, 325 дугаар ангийн тусгай салбаруудын 250 гаруй цэргийн алба хаагч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг мөрдүүлж байгаа юм.



Мөн цар тахлын халдварын голомтыг хумиж, өвчилсөн иргэдийг эмчилж анагаахад Цэргийн төв эмнэлгийнхэн ачаалал ихтэй ажиллаж байгаа бөгөөд нийт 1901 өвчтөн хүлээж авснаас 1594-ийг нь эмчилж, эдгэрүүлээд байна.



Өнөөдрийн байдлаар, 96 цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан 290 өвчтөнийг анагаахаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.





Холбоотой мэдээ