"Монгол алт”, "Ард кредит ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-28 18:47:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 36 ХК-ийн  354,589,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол алт" (ERS+14.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+13.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-15.00%) болон "Силк нэт" ХК (GFG-14.84%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 167,281 нэгж эрхийг нийт 67.1 сая төгрөгөөр арилжив Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 1.5 сая үнэт цаасыг 150,000,000,000 төгрөгөөр тус тус арилжсан байна. ТOP-20 индекс 0.53 хувиар өсөж,  35875.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,693,826,730,337 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ