Дүрслэх урлагийн музей: Ерэнтэй дархны гарын тэмдэг

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-30 10:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ удаад Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж буй Ерэнтэй дархны гарын тэмдгийг толилуулж байна.

 

Монголчууд эртнээс эхлээд эдүгээ хүртэлх он жилүүдэд хувь хүн, албан байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллага, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй зэргийн албан хэрэгтээ дарах, зөвхөн оноосон нэртэй, тамга тэмдэглээтэй байжээ.

 

Гарын тэмдэг нь гарын үсгийн оронд хэрэглэх тэмдэг юм. Хуучин цагт ноёдын сүрэг малыг ялгамжлах тэмдгийг тамга хэмээж, албат хамжлага ардын өмчийн малын таниулах дүрсийг тэмдэг гэдэг журамтай байжээ.


Ерэнтэй дархан нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын хүн байсан ба тэрбээр нутаг хошуундаа төдийгүй улс даяар нэр цуутай алдарт дархан хүн байжээ.

 

Холбоотой мэдээ