10 цэгээр дамжуулж иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-01 13:06:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссоос “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг хумих, тандалт судалгаа, шинжилгээг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдээ үе шаттай дархлаажуулах, давтан тун хийх ажлыг хуваарийн дагуу хийж байна. 

2021.04.30-наас эхлэн вакцинжуулалтыг 10 цэгт хийж эхэллээ. Өмнө нь хоёр цэгт хийж байсан юм. Дархан суманд 7, Орхон, Хонгор, Шарын гол суманд тус бүр нэг цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна.

Дархан сумын дархлаажуулалтын 7 цэгийн дөрөв нь 50-иас дээш насны ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг суурь өвчтэй иргэдийг хамруулах аж. Ингэхдээ ӨЭМТ-өөс гаргасан нэрсийн жагсаалтын дагуу иргэдэд утсаар мэдэгдэж цагийн хуваарийг хэлж байгаа ажээ. Бусад гурван цэгт дархлаажуулалт хамрагдах хүсэлт ирүүлсэн ААНБ-ын ажилтан албан хаагчдыг эхний ээлжинд хамруулж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ.

Өнөөдөр товлолт хугацааны дагуу 2600 хүнийг 2-дахь тунд хамруулна. Иргэд эхний тундаа хамрагдсан байрандаа очиж удаах тунгаа хийлгэнэ. 4-р сарын 24-26-ны өдрүүдэд болон 30-ны өдөр эхний тундаа хамрагдаж амжаагүй иргэдийг  5-р сарын 10-ны өдрөөс хойш бүрэн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Ташрамд эхний тунгаа авсан 21853 иргэнийг 4-р сарын 24-нөөс эхлэн үе шаттай 2 дахь тунд хамруулж байна.

Холбоотой мэдээ