50-иас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-02 15:36:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 50-иас дээш насны иргэдийг дархлаажуулах ажил эхэллээ. Баруун-Урт суманд ажиллаж байгаа дархлаажуулалтын таван цэгийн зөвхөн хоёр нь л ахмадуудад үйлчлэх юм. Харин сумдын тухайд үндсэн нэг цэгээрээ дамжуулан дархлаажуулалтыг хийж байгаа аж.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 50-иас дээш насны 7479 иргэн бий. Эдгээр иргэд өөрсдийн багийн харьяаллын дагуу заасан хугацаанд очиж вакцинаа хийлгэх ёстой. Мөн өөрийн үндсэн бүртгэлтэй харъяаллаас өөр газар түр оршин суугаа дээрх насны иргэд заавал харьяалал гэхгүйгээр байгаа газраа вакцинаа хийлгэж болно гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Ингэхдээ түр оршин суугаа газрынхаа багийн харьяаллаар хамрагдах ёстойг анхаарууллаа.

Баруун-Урт сумын 50-иас дээш насны иргэд МСҮТ болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэсэн хоёр цэгт вакцинаа хийлгэнэ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ